Бөөний худалдаа эрхлэгчид — олон худалдан авагчид бараа, бүтээгдэхүүн нийлүүлдэг бизнесүүд.
Авлагын санхүүжилт
Авлагын санхүүжилт нь таны нийлүүлсэн бараа, үйлчилгээний баталгаажсан нэхэмжлэлийг үндэслэн ирээдүйд авах төлбөрөө санхүүжилт болгон эрт авах боломж юм.
Ингэснээр авлагаа төлөгдөхийг хүлээлгүй эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж, үйл ажиллагааны зардлаа санхүүжүүлэх болон шинэ захиалгаа хэрэгжүүлэх боломжтой.
Меру финанс таны хүсэлтийг цахимаар хүлээн авч, богино хугацаанд шийдвэрлэн бизнесийн өсөлтийг тань дэмжинэ.
Хэнд зориулагдсан бэ?
Дистрибьютер компаниуд — бараа, бүтээгдэхүүнийг жижиглэн худалдааны цэгүүд болон бусад харилцагчдад түгээдэг байгууллагууд.
Орон нутгийн ханган нийлүүлэгчид - аймаг, сумын дэлгүүр болон бусад харилцагчдад бараа, бүтээгдэхүүн нийлүүлдэг бизнесүүд.
Ханган нийлүүлэгч Таны бизнесийн эргэлтээ нэмэгдүүлэх боломж
авлага цуглуулах цагийг борлуулалтад зарцуулах боломж
нэмэлт барьцаа хөрөнгө шаардлагагүй
хүртэлх эрт санхүүжилт
цагийн дотор шуурхай шийдвэр, санхүүжилт
Бүтээгдэхүүний онцлог, давуу тал
Төлбөрөө эрт авах боломж бүрдэнэ
Авлагаа шуурхай мөнгөн хөрөнгө болгон хувиргаж, мөнгөн урсгал болон бизнесийн эргэлтийн циклийг хурдасгана.
Авлага цуглуулах ачаалал буурна
Авлага барагдуулахад зарцуулах цагийг хэмнэж, борлуулалтын ажилтнууд шинэ харилцагч татах, борлуулалтаа нэмэгдүүлэхэд илүү төвлөрнө.
Авлагын эрсдэлийг буурна
Төлбөрийн хугацаа хойшлох, авлага хугацаандаа барагдахгүй байх эрсдэлийг бууруулна.
Нийлүүлтээ нэмэгдүүлэх боломж бүрдэнэ
Төлбөрөө шуурхай авснаар эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж, бараа нийлүүлэлтийн хэмжээгээ өсгөх боломжтой.
Нөөцийн төлөвлөлт сайжирна
Мөнгөн урсгал сайжирснаар бараа материалаа цаг тухайд нь татан авч, нийлүүлэлтийн тасалдлаас сэргийлнэ.
Мөнгөн урсгалаа оновчтой удирдана
Ханган нийлүүлэгчийн төлбөрийг хойшлуулж, тохирсон хугацаанд төлөх замаар мөнгөн урсгалаа уян хатан удирдах боломжтой.
Эргэлтийн хөрөнгийн үр ашиг нэмэгдэнэ
Бэлэн мөнгөө бусад хэрэгцээтэй үйл ажиллагаанд зарцуулж, үр ашгаа нэмэгдүүлэх боломжтой.
Бизнесийн итгэлцэл нэмэгдэнэ
Төлбөрийг хугацаанд нь шуурхай гүйцэтгэснээр ханган нийлүүлэгчдийн итгэлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлнэ.
Санхүүгийн дарамтыг бууруулна
Ханган нийлүүлэгчийн төлбөрийн шахалт багассанаар үндсэн үйл ажиллагаандаа төвлөрч, ажлын бүтээмж, үр ашгаа нэмэгдүүлнэ.
Бизнесийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ
Төлбөрийн саатлаас үүдэх сөрөг нөлөөг бууруулж, зах зээл дэх нэр хүнд, байр сууриа хадгална.
Үйлчилгээний алхам
Бараа хүргэх
Худалдан авагчид бараагаа нийлүүлнэ.
Нэхэмжлэл үүсгэх
Нийлүүлэгч платформд нийлүүлсэн барааны дагуу нэхэмжлэл үүсгэнэ.
Нэхэмжлэл баталгаажуулах
Худалдан авагч нийлүүлэлтийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэл болон төлбөрийн үүргээ системээр баталгаажуулна.
Санхүүжилт хүсэх
Баталгаажсан нэхэмжлэлийг үндэслэн нийлүүлэгч санхүүжилтийн хүсэлт үүсгэнэ.
Нийлүүлэгчид санхүүжилт олгох
Хүсэлт батлагдсаны дараа санхүүжилт нийлүүлэгчийн дансанд орно.
Санхүүжилтийг эргэн төлөх
Худалдан авагч тохирсон хугацаанд санхүүжилтийг эргэн төлнө.
-
Хамтын ажиллагааг эхлүүлэх - Бөөний нийлүүлэгчийн хүсэлтээр хамтын ажиллагааг эхлүүлнэ.
-
Санхүүжилтийн лимит тогтоох – Бизнесийн эргэлт, борлуулалтын түүх болон санхүүгийн мэдээлэлд үндэслэн санхүүжилтийн лимит тогтооно.
-
Худалдан авагчдыг сонгох - Нийлүүлэгчийн зүгээс уг үйлчилгээнд хамруулах хүсэлтэй худалдан авагчдын жагсаалтыг ирүүлнэ.
-
Худалдан авагчийг үнэлэх - Худалдан авагчдын кредит болон эрсдэлийн үнэлгээ хийнэ.
-
Платформд нэгдэх - Шаардлага хангасан худалдан авагчдад платформд нэвтрэх эрх олгоно.
-
Гэрээ байгуулах - Санхүүжилтийн нөхцөлийг тохиролцож, гэрээг нэг удаа байгуулна.
-
Санхүүжилт олгож эхлэх - Батлагдсан лимитийн хүрээнд санхүүжилт олгож, үйл ажиллагааг эхлүүлнэ.
Ханган нийлүүлэгчид тавигдах шаардлага
- Өөрийн худалдан авагчид дор хаяж 1 жил нийлүүлэлт хийсэн байх
- Хамрагдах худалдан авагчдын мэдээллийг гаргаж өгөх боломжтой байх
- Санхүүжилтийн үнэлгээнд шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг бүрдүүлсэн байх
- Платформын бүртгэл болон гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх
Худалдан авагчид тавигдах шаардлага
- Санхүүгийн тогтвортой байдал, төлбөрийн чадвартай байх
- Тогтмол үйл ажиллагаа, нийлүүлэлтийн сүлжээтэй байх
- Санхүүжилтийн нөхцөл, гэрээний үүргийг хүлээн зөвшөөрсөн байх
Ханган нийлүүлэгч
- Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар
- Худалдан авагчтай байгуулсан гэрээ
- Нийлүүлэлтийг нотлох баримт
- Эрх бүхий этгээдийн мэдээлэл
- Шаардлагатай тохиолдолд бусад мэдээлэл
Худалдан авагч
- Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар
- Сүүлийн 2 жилийн санхүүгийн мэдээлэл
- Эрх бүхий этгээдийн мэдээлэл
- Шаардлагатай тохиолдолд нэмэлт баримт бичиг
Түгээмэл асуулт хариулт
Тийм. Meru Finance нь томоохон аж ахуйн нэгжээс эхлээд жижиг, дунд бизнесүүдэд хүртэл уян хатан тохирч ажиллах цахим платформ.
Meru Finance нь нэг удаагийн судалгаа хийсний үндсэн дээр 24-72 цагийн дотор санхүүжилтийн эрхийг тогтоож, платформын хэрэглэгчийн эрхийг нээнэ.
Цахим платформд барааны нэхэмжлэлийг оруулснаас хойш ажлын 1-2 хоногт багтаж шийдвэрлэгдэнэ.
Та батлагдсан санхүүжилтийн хэмжээнд хэдэн ч удаа нэхэмжлэл үүсгэж, санхүүжилт авч болно.
Санхүүжилтийн хугацаанаас хамааран нийлүүлэгчээс холбогдох шимтгэлийг суутгаж, санхүүжилтийг олгоно. Худалдан авагч хугацааны эцэст барааны төлбөрийг төлнө.