Томоохон сүлжээ дэлгүүрүүд — олон ханган нийлүүлэгчээс бараа, бүтээгдэхүүн тогтмол худалдан авдаг байгууллагууд.
Өглөгийн санхүүжилт
Өглөгийн санхүүжилт нь тэргүүлэгч худалдан авагч өөрийн ханган нийлүүлэгчдийн төлбөрийг хугацаанд нь хийхийн зэрэгцээ өөрийн мөнгөн урсгалаа уян хатан удирдах боломжийг олгодог санхүүгийн шийдэл юм.
Тэргүүлэгч худалдан авагч (Anchor Buyer) гэдэг нь тогтмол захиалга хийж, олон ханган нийлүүлэгчтэй хамтран ажилладаг, санхүүгийн тогтвортой үйл ажиллагаатай томоохон байгууллагыг хэлнэ.
Тэргүүлэгч худалдан авагчийн ханган нийлүүлэгч бараагаа нийлүүлсний дараа төлбөрөө хүлээх шаардлагатай болдог. Энэ үед Меру Финанс ханган нийлүүлэгчийн төлбөрийг урьдчилан санхүүжүүлж, ханган нийлүүлэгч мөнгөө эрт авах боломж бүрдэнэ.
Хэнд зориулагдсан бэ?
Зочлох үйлчилгээний байгууллагууд (HoReCa) — зочид буудал, ресторан, кафе болон нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчид.
Тогтмол худалдан авалт хийдэг бусад байгууллагууд — эмнэлэг, сургууль зэрэг бараа, бүтээгдэхүүн тогтмол худалдан авдаг байгууллагууд.
Тэргүүлэгч худалдан авагч Таны ханган нийлүүлэгчээ дэмжих боломж
барааны тасалдал үүсэхгүй
24 цагийн дотор шуурхай шийдвэр, санхүүжилт
нэмэлт барьцаа хөрөнгө шаардлагагүй
дахин бараа эргэлтийг хурдасгана
Бүтээгдэхүүний онцлог, давуу тал
Төлбөрөө эрт авах боломж бүрдэнэ
Авлагаа шуурхай мөнгөн хөрөнгө болгон хувиргаж, мөнгөн урсгал болон бизнесийн эргэлтийн циклийг хурдасгана.
Авлага цуглуулах ачаалал буурна
Авлага барагдуулахад зарцуулах цагийг хэмнэж, борлуулалтын ажилтнууд шинэ харилцагч татах, борлуулалтаа нэмэгдүүлэхэд илүү төвлөрнө.
Авлагын эрсдэлийг буурна
Төлбөрийн хугацаа хойшлох, авлага хугацаандаа барагдахгүй байх эрсдэлийг бууруулна.
Нийлүүлтээ нэмэгдүүлэх боломж бүрдэнэ
Төлбөрөө шуурхай авснаар эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж, бараа нийлүүлэлтийн хэмжээгээ өсгөх боломжтой.
Нөөцийн төлөвлөлт сайжирна
Мөнгөн урсгал сайжирснаар бараа материалаа цаг тухайд нь татан авч, нийлүүлэлтийн тасалдлаас сэргийлнэ.
Мөнгөн урсгалаа оновчтой удирдана
Ханган нийлүүлэгчийн төлбөрийг хойшлуулж, тохирсон хугацаанд төлөх замаар мөнгөн урсгалаа уян хатан удирдах боломжтой.
Эргэлтийн хөрөнгийн үр ашиг нэмэгдэнэ
Бэлэн мөнгөө бусад хэрэгцээтэй үйл ажиллагаанд зарцуулж, үр ашгаа нэмэгдүүлэх боломжтой.
Бизнесийн итгэлцэл нэмэгдэнэ
Төлбөрийг хугацаанд нь шуурхай гүйцэтгэснээр ханган нийлүүлэгчдийн итгэлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлнэ.
Санхүүгийн дарамтыг бууруулна
Ханган нийлүүлэгчийн төлбөрийн шахалт багассанаар үндсэн үйл ажиллагаандаа төвлөрч, ажлын бүтээмж, үр ашгаа нэмэгдүүлнэ.
Бизнесийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ
Төлбөрийн саатлаас үүдэх сөрөг нөлөөг бууруулж, зах зээл дэх нэр хүнд, байр сууриа хадгална.
Санхүүжилтийн процесс
Бараа хүлээн авах
Ханган нийлүүлэгч бараа нийлүүлнэ.
Нэхэмжлэл үүсгэх
Нийлүүлэгч платформд нийлүүлсэн барааны дагуу нэхэмжлэл үүсгэнэ.
Нэхэмжлэл баталгаажуулах
Худалдан авагч нэхэмжлэл болон төлбөрийн үүргээ баталгаажуулна.
Санхүүжилт хүсэх
Баталгаажсан нэхэмжлэлийг үндэслэн нийлүүлэгч санхүүжилтийн хүсэлт үүсгэнэ.
Нийлүүлэгчид санхүүжилт олгох
Нийлүүлэгчид эрт санхүүжилийг олгоно.
Санхүүжилтийг эргэн төлөх
Худалдан авагч тохирсон хугацаанд санхүүжилтийг эргэн төлнө.
-
Хамтын ажиллагааг эхлүүлэх - Тэргүүлэгч худалдан авагчийн хүсэлтээр хамтын ажиллагааг эхлүүлнэ.
-
Санхүүжилтийн лимит тогтоох – Тэргүүлэгч худалдан авагчийн санхүүгийн чадавх, хэрэгцээ шаардлагад үндэслэн санхүүжилтийн лимит тогтооно.
-
Ханган нийлүүлэгчдийг сонгох - Тэргүүлэгч худалдан авагчийн зүгээс санхүүжилтэд хамруулах нийлүүлэгчдийн жагсаалтыг ирүүлнэ.
-
Ханган нийлүүлэгчдийг үнэлэх - Нийлүүлэгчдийг хялбаршуулсан бүртгэлд хамруулж, тавигдах шаардлага хангаж буй эсэхийг үнэлнэ.
-
Платформд нэгдэх - Шаардлага хангасан ханган нийлүүлэгчдийг платформд бүртгэж, нэвтрэх эрх олгоно.
-
Гэрээ байгуулах - Санхүүжилтийн нөхцөлийг тохиролцож, гэрээг нэг удаа байгуулна.
-
Санхүүжилт олгож эхлэх - Батлагдсан лимитийн хүрээнд санхүүжилт олгож, үйл ажиллагааг эхлүүлнэ.
Тэргүүлэгч худалдан авагчид тавигдах шаардлага
- Санхүүгийн тогтвортой байдал, төлбөрийн чадвартай байх
- Тогтмол үйл ажиллагаа, нийлүүлэлтийн сүлжээтэй байх
- Хамрагдах ханган нийлүүлэгчдийн мэдээллийг гаргаж өгөх боломжтой байх
- Санхүүжилтийн нөхцөл, гэрээний үүргийг хүлээн зөвшөөрсөн байх
Ханган нийлүүлэгчид тавигдах шаардлага
- Тэргүүлэгч худалдан авагчтай бодит нийлүүлэлтийн харилцаатай байх
- Санхүүжилтийн үнэлгээнд шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг бүрдүүлэх
- Платформын бүртгэл болон гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх
Тэргүүлэгч худалдан авагч
- Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар
- Сүүлийн 2 жилийн санхүүгийн мэдээлэл
- Ханган нийлүүлэгчдийн жагсаалт
- Эрх бүхий этгээдийн мэдээлэл
- Шаардлагатай тохиолдолд нэмэлт баримт бичиг
Ханган нийлүүлэгч
- Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар
- Тэргүүлэгч худалдан авагчтай байгуулсан гэрээ
- Нийлүүлэлтийг нотлох баримт
- Эрх бүхий этгээдийн мэдээлэл
- Шаардлагатай тохиолдолд бусад мэдээлэл
Түгээмэл асуулт хариулт
Ихэвчлэн том худалдан авагч нийлүүлэгчдийнхээ санхүүжилтийг дэмжихийг хүссэн тохиолдолд, мөн олон тооны жижиг нийлүүлэгчтэй аж ахуйн нэгжид тохиромжтой.
Худалдан авагчид: Хэрэв та зах зээлд урт хугацаанд, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй, олон нийлүүлэгчтэй бизнес эрхлэгч бол энэхүү бүтээгдэхүүн нь таны хамгийн ухаалаг сонголт байх болно. Учир нь та төлбөр төлөх хугацаагаа өөртөө таатайгаар уян хатан удирдаж, бэлэн мөнгөний дутагдлаас үүдэлтэй бараа нийлүүлэлтийн тасалдлаас бүрэн сэргийлж, бизнесийн хэвийн ажиллагаагаа хангах боломжтой.
Нийлүүлэгчид: Зах зээлд тэргүүлэгч, төлбөрийн чадвар нь баталгаажсан, маш найдвартай худалдан авагчид бараа нийлүүлж байгаа нь таны хувьд хамгийн том давуу тал юм. Энэхүү найдвартай түншлэлдээ тулгуурлан та банкны уламжлалт бизнесийн зээлээс харьцангуй бага зардлаар санхүүжилт авах боломжтой болно. Ингэснээр борлуулалтын орлогоо баталгаатайгаар урьдчилан авч, дараагийн ээлжийн бараагаа цаг хугацаа алдахгүйгээр татан авах, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх хамгийн зөв гарц юм.